Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх юм.