“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим хуудаст байршуулж, 2021 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн 11.00 цаг хүртэл нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авчээ.
Дээрх хугацаанд 4 иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)