Халдвар хамгааллын дэглэм баримтлаагүйгээс тусгаарлалтад байсан иргэдэд халдвар тараасан хэрэгт холбогдоод буй "Энхсаран" сувиллын гэх хэрэгт яллагдагчаар татсан есөн хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Доржсүрэн өнөөдөр 13.30 цагт хийхээр болжээ.
Тэдний нэг иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудастаа "Эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр шүүх хурлын тов гарна. Ингээд миний зуны гурван сарын төлөвлөгөө гурван шатны шүүх хуралд зориулагдана. Монголд ирээд 9 сарын турш Ковид, эмнэлэг, шүүх прокурор, цагдаагаас салсангүй" гэжээ.
Хэлэлцүүлгээр хавтаст хэргийн бүрдлийг хангасан эсэх, шүүхээр шийдвэрлэх боломжтой үгүйг хэлэлцэх ба боломжтой гэж үзвэл шүүх хурлын товыг тогтоох юм.