АТГ-аас улсын II төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулжээ. Түүнийг тендер будилуулсан, албан тушаалаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй гэж үзсэн учраас ийн баривчилсан байна.
Тэрбээр II эмнэлгийн даргаар томилогдохоосоо өмнө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Я.Амаржаргал нь Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Б.Жаргал