Арваннэгдүгээр сарын 11-ий өдөр Цагдаагийн байгууллагад 2118 нийт гомдол, мэдээлэл иржээ. Үүний 1707 нь зөрчлийн шинжтэй дуулдлага бол гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага өнгөрсөн хоногт ирсэн байна. 109 хүнийг эрүүлжүүлсэн бөгөөд архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 130, хулгайн 30, гэр бүлийн хүчирхийллийн 158 гомдол мэдээлэл иржээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч танхайрах 135, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах 85 дуудлага ирсэн байна.
Б.Жаргал