“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хяанхярваагийн хувийн оффисынх нь ажлын өрөөнд нэгжлэг хийн, улмаар хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай саатуулсан. Түүнийг эрх мэдлээ ашиглан бусдаас хахууль авсан байж болзошгүй хэмээн саатуулаад байсан юм. 48 цагийн хугацаатай албадан саатуулах хугацаа нь дууссаны дараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шатны шүүхээс түүний цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгаад байв.
Энэ хугацаанд түүнийг хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх хүсэлт гаргасан тухай мэдээллүүд гарч байсан. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр тэрбээр суллагдаад байгаа юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)