Цагдаагийн байгууллагад өчигдөр нийт 1652 дуудлага иржээ. Эдгээрээс 1241 нь зөрчил, 69 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан байна. Хүний биед халдах 82, архидах согтуурсан 50, хулгайлах гэмт хэрэг 20 бүртгэгджээ. Харин гэр бүлийн хүчирхийлэл 132, олон нийтийн газар биеэ зүй бус авч явах, танхайрах дуудлага 167 бол оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан санал гомдол 211 бүртгэгдсэн байна.