Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд өнгөрсөн хоногт 1741 санал, гомдол бүртгүүлжээ. Мөн зөрчлийн шинжтэй 1406, гэмт хэргийн шинжтэй 75, эрүүлжүүлсэн 213, хүний биед халдах 86, архидах согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 98 дуудлага мэдээлэл ирсэн байна. Түүнчлэн хулгайлах 21, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 149, согтуугаар автомашин жолоодсон 82, олон нийтийн газар биеэ зүй бус авч явах, танхайрах 123, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан дуудлага мэдээлэл 96 бүртгэгджээ.