Өнгөрсөн хоногт Нийслэлийн Тээврийн цагдаагийн албанд 318 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 11, зам тээврийн ослын 264, согтуу жолооч 29 болон бусад дуудлага 14 бүртгэгдсэн байна. Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг журамлаж, холбогдох арга хэмжээг авчээ. Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхааралтай болгоомжтой байж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.