“Сүнжингранд” зочид буудлын гаднах автомашины зогсоол дээр энэ сарын 6-ны өдөр монгол залуус бүлэглэн Улаанбаатарт амьдардаг БНСУ-ын иргэнийг зодож, танхайрсан хэрэг гарсан. Хэрэг явдалтай холбогдуулан сэжигтэй этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгаж байна. Харин хохирогч А нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ тухай мэдээллийг хамгийн анх БНСУ-ын MBC телевиз гаргаж тавьсан юм. Гэмт этгээдүүдийн нэг нь дүрэмт хувцастай байсан гэх ба танхайрах шалтгаан нь тодорхойгүй байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)