АН-ын даргын асуудлыг Улсын дээд шүүх эцэслэнэ. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр товлогдсон. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харъяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм.
А.Сүх