Хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгээ шинэчлэн гаргах үүрэгтэй байдаг. Энэ жил төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас 46807 албан тушаалтан хөрөнгө оруулгын мэдүүлэг өгөх тоон мэдээ гарчээ.
Энэ нь өнгөрсөн оноос хөрөнгө оруулгын мэдүүлэг өгөх албан тушаалтнуудын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн энэ онд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилгын хороо, Үндэсний итгэмжлэлийн төв, Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг яам, байгууллагууд шинээр байгуулагдсан тул мэдүүлэг гаргагчдын тоонд өөрчлөлт оржээ.
Д.Батчулуун