Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 24- ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн гэх дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна.
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна. Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол талбайд автомашин аа байрлуулах даа аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна. Санамсар болгоомжгүй нэг алхам ямар ч аюулыг авчирч болно.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба