Эрчим хүчний сайдын 2020 оны 286 дугаар тушаалаар батлагдсан “Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу тусгай зөвшөөрлийн өргөдлийг 2022оны хоёрдугаар сарын 10-наас 24-ний өдрийн хооронд http://www.license.energy.gov.mn цахим хаягаар хүлээн авахыг Эрчим хүчний яам мэдээллээ. Мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг http://energy.gov.mn/p/40 цахим хуудсанд байршуулжээ.