УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо “Тамхины хэрэглээ ба хууль эрх зүйн орчин” хэлэлцүүлэг зохион байгууллаа. УИХ гишүүн М.Оюунчимэг "Электрон тамхины хэрэглээ нэмэгдэж өсвөр насны хүүхэд, залуучуудын хэрэглээнд хяналт тавьхад хүндрэлтэй болж байна. Үүний нэг шалтгаан нь зар сурталчилгаагаар дамжуулж никотин агуулаагүй, хоргүй, гэх мэт ойлголт төрүүлж байгаа нь өсвөр насны охид хөвгүүдийн хэт их хэрэглээрүү түлхэж байна. Статистик судалгаагаар 2019-2020 онд хилээр орж ирсэн электрон тамхины тоо 2050 орчим байсан бол 2021 оны байдлаар БНХАУ-аас нэг сая орчим, Кампучи улсаас 1,6 сая нийтдээ 11 тэрбум төгрөгний электрон ямар нэг хяналтгүй орж ирсэн байна. Хилээр нэвтрэхдээ тоног төхөөрөмж, аппарат гэсэн нэрийн дор орж ирж байгаа ба одоогоор үүнийг зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй учир гааль дээр асуудал үүсгэж байна" гэв.
Т.Мөнхжаргал