Сүүлийн үед галт зэвсэг хэрэглэж, дээрэм хийх хэргүүд олширч байна. Тэгвэл өнгөрсөн шөнө буу ашиглаж, бусдыг дээрэмдэж байсан нэгэн этгээдийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид саатуулжээ.
Бидний олж мэдсэнээр тухайн этгээд Э нь 32 настай, өмнө нь дээрэм, хүний биед гэмтэл учруулах, хүний амь хөнөөх зэрэг гэмт хэргүүд үйлдэн, 3 удаа ял шийтгүүлэн, эдэлж байгаад саяхан суллагджээ. Мөн галт зэвсэг ашиглан олон удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн байх магадлалтай юм байна. Бид энэ асуудлаар ЦЕГ-аас тодруулан, дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Б.Жаргал