Тээврийн цагдаагийн албаны шуурхай хэлтэст өчигдрийн байдлаар 349 дуудлага мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 274, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38, бусад 36 дуудлага бүртгэгдсэн байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрэмээ баримтлан анхаарал, болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.