Замын түгжрэлийг бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээд тавьсан машиныг ачиж журамлах ажлыг тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журмаар зохицуулдаг. Гэхдээ иргэдийн зүгээс ачилтын компаниуд жолоочид мэдэгддэггүй, цагдаагийн албан бичиг, зөвшөөрлийг үзүүлдэггүй гэх гомдол өдийг хүртэл байсаар байна. Мөн машин ачихад заавал цагдаа байх ёстой гэх ойлголт бий.
Энэ талаар тээврийн цагдаагийн албанаас тодруулахад машин ачих зөвшөөрлийг цахимаар өгдөг болсон гэв. Тиймээс машин ачихад заавал цагдаа хамт байх албагүй бөгөөд зөвшөөрлийг цахимаар өгөх юм байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)