“D-Parliament” апликэйшний нээлт болж байна. Апликэйшний талаар УИХ-ын тамгын газрын дэд дарга Д.Батбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэдийн сонгож оруулсан төлөөлөгчдийн байгууллага гэдэг нь УИХ. УИХ-ын гишүүн 76 гишүүн хууль хэлэлцэж, баталдаг. Хууль боловсруулах, хэлэлцэж, батлах шатанд иргэдийн оролцоо нэн чухал. Тиймээс Монгол улсын иргэн, судлаач, хэн ч бай боловсруулж байгаа болон хуулийн төсөл рүү ороод, өөрийн санал хүсэлтээ илэрхийлэх бүрэн боломжтой болж байна. Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн барих гэж байна. Тухайлбал, “Нийт иргэдээс 100 мянган хүн санал нэгдвэл тэр асуудлыг УИХ-аар заавал хэлэлцэнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэхүү 100 мянган хүний саналыг илэрхийлэх чөлөөт талбар нь “D-Parliament” гэх цахим систем юм. УИХ сүүлийн жилүүдэд цахим парламент болох, цахим шинэчлэл хийх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Өмнө нь хуруу хээ уншуулж санал өгөх систем нэвтрүүлсэн. Энэ нь цахим парламентын эхний алхам байсан” гэлээ.
Д.Батчулуун