Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлж, өнөөдөр дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн. Жагсагчдыг цагдаагийн албан хаагчид хүчээр тараасан. Залуусын эсрэг хүч хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар албан ёсны тайлбар, мэдээллийг өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, "Цагдаагийн 7 алба хаагчийн хөл, гар хугарч, толгой нь хагарсан учраас эмнэлгийн тусламж аваад байна. Жагсагчид шаардлагыг эсэргүүцсэний дагуу цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу арга хэмжээ авсан. Залуусыг уриалж, буруу зүйлс рүү чиглүүлээд байгаа иргэдийг тусгаарлах, түр саатуулах арга хэмжээ авсан.
Улаанбаатар хотын төв замыг хааж жагсагчид явсан. Цагдаагийн алба хаагчид шаардлага тавьж явган хүний замаар алхахыг зөвлөхөд цагдаагийн машин руу чулуу шидсэн. Нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй" гэлээ.
Сэтгэгдэл (5)