Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас хийсэн тайланг Нийгмийн бодлогын байнгын хороо сонсож байна.Аудитын гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд дараах дүгнэлтийг танилцууллаа.
- Эмийн бүртгэлийн ажиллагаа бүртгэл төдий явагдаж ,хяналтын зохицуулалт сул байна,
- Хүний эмийн зөвлөлөөс 1824 эмийг бүртгэхээр шийлдвэрлэснээс 95 төрлийн эмийг бүртгээгүй, болон бусад алдаа зөрчил илэрсэн,
- Хүний эмийн хуралдааныг заасан хугацаанд явуулаагүй,
- Эмийн туршилтын судалгаа, гаж нөлөөг туршилгүй худалдаанд гаргасан зэрэг алдааг аудитын газраас дүгнэсэн байна. Үүнээс гадна Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 44 эмийн үйлдвэрлэлээс долоо нь буюу есөн хувь нь зохистой шаардлага хангасан үйлдвэрлэл явуулж байна.
Эмийн үнэ олон улсын жишиг үнэтэй харьцуулахад өндөр буюу 5.4-10.6 дахин өндөр өртөгтэй байна.
- Эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл, хяналт, бүртгэх мэдээлэл хангалтгүй байна.
- Иргэдэд эмийг зохистой хэрэглэх сургалт хийж байгаа хэдий ч хангалтгүй байна.
- Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа эмийн санд эм зүйн мэргэжлээр мэргэшсэн эмийн санч дутагдалтай байна.
Т.Мөнхжаргал