УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ үеэр УИХ М.Оюунчимэг ингэж хэллээ. Тэрбээр "Бараа бүтээгдэхүүний үнэ ханш зөвхөн манай улсад өсөөгүй нь судалгаанаас харагдаж байна. НҮБ-аас гаргадаг дэлхийн хүнсний үнийн индексээс харахад 1990 оноос хойших хамгийн өндөр төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Харамсалтай нь Ази тив дотор Монгол улс хамгийн өндөр буюу 14.6 хувийн инфляцтай байна. Үүний хамгийн гол шалтгаан нь бид дотооддоо бараг юу ч үйлдвэрлэхгүй байгаатай холбоотой. Жишээлбэл, эмийн үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр байгаа хэрнэ үйлдвэрлэлийн түүхий эд нь БНХАУ-аас оруулж ирдэг. Ингээд хил хаагдсан чинь үндэсний гэх үйлдвэрүүд ихэнх нь хаалгаа барьсан, эсвэл түүхий эдгүй болсон байх жишээтэй" гэв.
Т.Мөнхжаргал