Өнөө өглөө "Буянт-Ухаа-2" хороолол орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн алба "Өглөө 07:58 цагт ослын дуудлага ирсэн. Ланд Круизер 200 болон Приус маркийн гурван автомашин, нийт дөрвөн машин мөргөлдсөн осол гарсан. ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч хэргийн газар үзлэг хийж, акт тавин зөрчлийн хэрэг үүсгэн ажиллана. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (4)