АТГ-аас Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийг албадан дуудаж, мэдүүлэг авч, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж байгааг эх сурвалж мэдээллээ.
Түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн шалгагдаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ оронд нь газар эзэмших эрх хахуульд авсан хэргээр АТГ шалгаж эхэлсэн юм.
Тодруулбал, хуулийн байгууллагаас 2017 онд А.Гансүхийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналтай нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож байсан байна. Гэтэл үүний цаана прокурор асан М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүүгээр дамжуулан А.Гансүхийн дүүгээс хотын төвд том хэмжээний газартай компанийн хувьцааг авахуулж хахууль авч хэргийг наймаалцсан байж болзошгүй гэгдэж байгаа юм.
АТГ-аас тэднийг дуудсан ч цаг хугацаанд очиж мэдүүлэг өгөхгүй байсан учраас дайчлан авч ирж, байцаалт авч буй аж.
Сэтгэгдэл (1)