ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая АТГ-аас саатууллаа. ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь хоёр хоногийн өмнө "Улаан бал" нэвтрүүлгээр орж анх удаа олны өмнө телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөөд байв.
Энэ нэвтрүүлгээр тэрбээр авсан зээл, хөгжлийн хөтөлбөрүүдээ тайлбарлан яриад байв. Түүнийг хамаарал бүхий компаниудаараа Хөгжлийн банкнаас авсан зээлтэй нь холбогдуулан шалгахаар болжээ.
С.Сүлд