Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
УИХ гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой хэргээр, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авилгатай холбоотой асуудлаар түдгэлзүүлэх санал хүргүүлжээ.
Улмаар дээрх УИХ гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороодын санал, дүгнэлтийг үндэслэж нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо нууцаар санал хурааснаар ажлын тав хоногт шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл (2)