Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дах өдрөө үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн яллах дүгнэлтийг хэлэлцэхээр түр завсарлалаа.
Улсын яллагч Б.Хурцын зүгээс шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дүгээр зүйлийн хоёрын нэгт зааснаар 19 жилийн хугацаанд хаалттай дэглэмийн хорих ангид ял эдлүүлэх санал гаргасан бөгөөд хэргийн хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй" гэж үзсэн.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын зүгээс шүүгдэгчийг эрүүгийн хуулийн энэрэх зарчим, нийгэмшүүлэх зарчим талаас нь харгалзаж үзэх ёстой “Хүндрүүлэх нөхцөл байхгүй гэж үзсэн хэр нь хорих ялын хамгийн дээд хэмжээнд бараг тулгаж ялын санал хэлж байгаа нь энэ нөхцөлд тохироогүй санал гэж үзэж байна. Хорих ял эдлэх нь мэдээж тиймээс нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж өгөөч” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)