Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийн яллах дүгнэлтийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав.
Шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь хүнийг алах гэмт хэргийг онц хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг устгасан, хохироосон гэж үзэв. Шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт 2.783.502.420 төгрөг нөхөн төлсөн тул төлөх төлбөргүй гэж шийдэв. Б.Нандинцэцэг нь бусад зардлыг нотлох баримт бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхтэй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гал-Эрдэнэд төлөх төлбөргүй хэмээн шийдвэрлэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)