Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон байрны хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлье

2022-7-05
0
ЖИРГЭХ

Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 3531 бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг энэ оны эхний 6 сарын байдлаар 2760 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 55.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нэг талаас өнгөрсөн 2020, 2021 онуудад Ковид-19 цар тахлын нөлөөллөөс гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан зэргээс шалтгаалж байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяа:

2022 оны эхний хагас жилийн байдлаар нийслэл хотод 2760 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс  гудамж, талбайд 785, гэр, орон сууцанд 965, олон нийтийн газарт 492, аж ахуй нэгж, үзвэр үйлчилгээний газарт 26 болон бусад газруудад хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Хулгайлах гэмт хэргийн гаралтыг дүүргүүдээр ангилж үзвэл Нийслэл хотод Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд ихээр үйлдэгдэж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдал нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг дагуулдаг.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Амартүвшин:

Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн алслагдмал дүүрэг бөгөөд 330000 гаруй оршин суугчтай. Тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст харьяалагдах нутаг дэвсгэрийн 18 хороонд 125000 гаруй иргэд, оршин суугчид ажиллаж амьдарч байна. Хүн амын нягтаршил ихтэй учраас гэмт хэрэг, зөрчил цөөнгүй бүртгэгддэг. Энэ оны эхний 6 дугаар сарын байдлаар тус дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хулгайлах гэмт хэрэг 402 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 209 орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас орон байрны хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нөлөөллийн аян арга хэмжээг зохион байгуулж, эргүүл хяналт шалгалтыг тогтмол хийж байна.          

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Өнөболд:

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2021 оны эхний хагас жилийн байдлаар 94 бүртгэгдсэн бол энэ оны хагас жилийн байдлаар 144 болж бүртгэгдсэн. 2022 оны баяр наадмын өдөр олон хоног үргэлжлэх тул иргэд та бүхэн өөрсдийн эд хөрөнгө болох унадаг дугуй, тээврийн хэрэгсэл гэх зүйлсээ өөрсдийн оршин сууж буй газрынхаа зориулалтын зогсоол, хяналтын камертай газар байршуулах, орон сууцныхаа тагт хаалгыг баталгаатай цоожоор цоожлох, битүүмжлэх  нь хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.   

Иргэд та бүхэн орон байрныхаа хаалга, цонхыг хааж бүрэн түгжигдсэн эсэхийг шалгах, их хэмжээний бэлэн мөнгийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэд өөрсдийн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хамаатан садан, найз нөхөд, хөрш айлдаа захих, хөршийн холбоогоо сайжруулах шаардлагатай байна. Хуучин айл өрхүүд бие биетэйгээ сайн харилцаатай байсан ч одоо үед хөршүүд нэгнийгээ танихаа больсон нь их байгаа талаар иргэд ярьж байна.

Иргэн:

Хөршийн холбоо бол ерөөсөө тасарчихсан. Хажуу айл руугаа орохоо байсан, бүр танихаа ч больчихсон. Ер нь иргэд өөрсдөө л сонор сэрэмжтэй байхгүй бол аюултай. Хөршдөө хэлж захиад байнгын хөршийн холбоогоо сайн байлгах нь чухал.

Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон байр, тээврийн хэрэгсэл, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж авто болон явган эргүүл, олон нийтийн байцаагч, нийтийн эргүүл, оюутан цагдаа нарыг ажиллуулж байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяа:

Урин дулааны улирал ирж, амралт зугаалгын үе тохиож байгаа энэ үед иргэд та бүхэн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж олон хоногоор амралт, аялал зугаалгаар явах тохиолдолд найдвартай хаалганы цоож, цонхны хаалт хийх, боломжтой бол дохиолол, камер байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.   

Мөн байр, орон сууц, Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж байгууллагуудын теле хяналтын камерт үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баяр, амралтын өдрүүдэд сонор сэрэмж, хараа хяналтыг сайжруулж ажиллах талаар мэдэгдэл,  айл өрх бүрт зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар залилах гэмт хэрэг 5523 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3140 буюу 2.3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Эрдэнэбаатар:

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гадаад улсаас гар утас, тээврийн хэрэгсэл хямд үнээр оруулж ирэх, байр, орон сууц хямд үнээр авч өгнө гэж залилуулсан хэрэгт гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл эрэгтэй 27 настай “З”-нь бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.     

Төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх, бараа материалаа цахимаар худалдан авах нь цаг хугацаа хэмнэх давуу талтай хэдий ч нөгөө талаас иргэд хувийн мэдээллээ хамгаалах, гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хянуур, хариуцлагатай хандах нь чухал юм.

Иргэд та бүхэн аливаа нийгмийн харилцааны талаарх болон хууль эрх зүйн  мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, өөрт зайлшгүй хэрэгтэй асуудлаар холбогдох байгууллагын найдвартай, эх сурвалжтай мэдээллийг үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авах, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай заавал холбогдох, хаяг, байршил болон үйл ажиллагаа явуулдаг эсэхийг шалгаснаар залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх юм.

Залилагч таныг өөрт нь боломж олгох хэдхэн минутыг хүлээсээр байдаг учраас ятгах тусам нь нягталж байгаарай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
    6 цаг 22 мин
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
    6 цаг 28 мин
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
    6 цаг 29 мин
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
    6 цаг 56 мин
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    9 цаг 51 мин
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    10 цаг 49 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    11 цаг 24 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    11 цаг 36 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    12 цаг 11 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    12 цаг 14 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    12 цаг 18 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    12 цаг 30 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    12 цаг 31 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 34 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    13 цаг 5 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    13 цаг 11 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    13 цаг 18 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    13 цаг 30 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    14 цаг 2 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    14 цаг 10 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК