Туул голын сав газрын захиргаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Алтай-Эколос” ХХК-ийн хооронд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Арга хэмжээ авч ажиллах тухай” 06 дугаартай албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөрсний бохирдлоос сэргийлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулахаар хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-ийг байгууллаа.