Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу захиргааны шүүхийн бас нэгэн кейс

2022-9-26
0
ЖИРГЭХ

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог. Мөнгөний төлөө “алх тогшдог”, ёс зүйгүй шүүгч нарын явдал, үйлдэл цөөн биш байна. Ийм кэйс үргэлжилсээр л байна. Тэдгээр шүүгчийн үйлдэл Монголын 600 гаруй шүүгчийн ч шүдний өвчин болж буй биз. Тиймээс Шүүхийн сахилгын хороо, цаашилбал ШЕЗ ийм шүүгч нартай холбоотой ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд дээр онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ авах цаг болсоныг илтгэж байгаа юм.

Саяхан даа, Салхитын ордын хэрэг, өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудал гээд шүүхийнхэнтэй холбоотой том том кэйс ил болсон. Баргийн хүн “Ингэж болохгүй юм байна” гэж санаа авмаар харамсалтай хэргүүд шүү дээ. Салхитын ордын хэрэг л гэхэд юу болж дууслаа даа.

Хэд хэдэн шүүгч ял авч хоригдлоо. Бас нэг шүүгч гадаад руу оргон зайлаад сураггүй болсон. Өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудал ч гэсэн олон шүүгчийн карьерт цэг тавьж, нэлээд нь ажилтайгаа үлдсэн нь их юм болж хоцорсон.

Гэвч энэ хэргүүд манай шүүгч нарт цочроо өгөөгүй бололтой. Учир нь, нэмээд Хятадын банктай холбоотой маргаанд шүүгч нар оролцож байгаа тухай далдуур айхавтар яригдаж байна. Удахгүй нэг бус нэлээд шүүгч оролцсон, нүүрсний хэрэг шиг Хятад, Монгол хоёр улс дамжсан сүлжээ үүсгэсэн, аманд багтамгүй том дүнтэй авлигын хэрэг босч ирэх вий дээ!!!

Юу гэвэл, Монголын нэг компани Хятадын Хөгжлийн банк болон “Эксим” банкнаас зээл хүсчээ. Гэвч зээлийн мөнгө нь монгол компанийн данс руу орж ирдэггүй. Харин хятад хүний данс руу шилжүүлчихсэн байжээ. Гэсэн ч Хятадын банк зээлийн барьцаанд тавьсан уул уурхайн гурван лицензийг шилжүүлэх хүсэлтийг манай холбогдох байгууллагуудад тавьж эхэлсэн байна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх монгол компанийн талд шийдвэр гаргажээ. Угтаа, энэ нь шударга шийдвэр байжээ. Яагаад гэвэл, уг зээлийн мөнгө орж ирээгүй нь гаалийн байгууллагын мэдүүлгүүд, банкны дансны хуулгууд, бусад баримтуудаар нотлогдсон байна. Харин Хятадын банкны тал давж заалджээ. Ингэхдээ арга ажиллагаагаа нь ч нарийссан байгаа юм. Яаж гэхээр Хятадын банкныхан хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх өмгөөлөгчөөрөө хуульч болоод удаагүй залуухан өмгөөлөгчийг авчээ. Салбартаа шинэ, залуухан өмгөөлөгч нь Дээд шүүхийн нэгэн шүүгчийн маш ойрын хамаарал бүхий этгээд. Түүнээс хойш буюу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал Хятадын банкны талын саналаар бараг долоон сар хойшилсон байна. Ингэж олон удаа хойшилсоны эцэст шүүх хурал нь өнгөрсөн оны аравдугаар сард болжээ. Олон сар бэлтгэл хангасан учраас давж заалдах шатны хурал ёстой л урьдаас бэлтгэсэн жүжиг болсон байгаа юм. Тодруулбал, Хятадын банк монгол компани хоёрын асуудлыг шүүх хурал товлогдсон өдрийн шүүх хурлуудын үдээс хойшхи жагсаалтад нэлээд араар бичжээ. Хуваарилагдсан шүүгч нь өглөөнөөс хойш шүүх хурлуудад оролцсоор л байжээ. Гэтэл яг Хятадын банкны нэхэмжлэлтэй хурал орох болоход хуралдаан даргалагч нь “Шүүгч ковид туссан тул бүрэлдэхүүнийг өөрчиллөө” гэсэн шийдвэр танилцуулсан байна. Хамгийн хачирхалтай нь солигдож орж ирсэн шүүгч нь уг хуралд өмгөөлөгчөөр оролцож байгаа этгээд, Дээд шүүхийн шүүгч хоёрын ойрын нэгэн байсан байна. Хурал нь ингэж илтэд ил тод ашиг сонирхлын дунд, дээр хэлсэнчлэн жүжиг аятай өрнөсөн байдаг. Маш ноцтой нь зээлийн мөнгө Монгол Улс руу, монгол компанийн данс руу орж ирээгүйг нотолсон Монгол Улсын холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын баримтууд байсаар байтал эцсийн шийдвэрийг Хятадын банкны талд гаргаж чадав. Мөн мөнгө орж ирээгүйг баталсан баримтууд нь Хятадын банкны талын эхлүүлсэн эрүүгийн журмаар шалгасан шалгалтын хүрээнд ч нотлогдон гарч ирсэн байгаа юм. Тиймээс прокуророос “Тус уурхайн төсөлд шаардлагатай байсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд ашигт малтмалын лицензүүдийг барьцаалуулж байгаа талаар заасан боловч зээлийн хөрөнгө оруулалт огт орж ирээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтаар тогтоогдсон” хэмээсэн тогтоол гаргасан байхад л Захиргааны шүүх бүрэлдэхүүнээ өөрчилж байгаад нөгөө талд алх цохиж байгаа юм. Ерөөсөө л Монголын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгийн маань хувь заяа ганц нэг шүүгчийн үзэгний үзүүрт л явж байдаг бололтой юм. Энэ маш ноцтой. Шүүх хурлаас корона туслаа гэж чөлөөлөгдөж байсан шүүгч маргааш нь өөр шүүх хуралд оролцоод явж байсан нь баримт.

Түүнчлэн уг асуудлыг Дээд шүүхээр хэлэлцүүлэхээр монгол компани гомдол гаргахад хэлэлцэх бүрэлдэхүүнд нь Хятадын банкны өмгөөлөгчийн маш ойрын хамаарал бүхий этгээд болох шүүгч сууж байжээ.

Салхитын ордын хэргийг дээр дурдсаны учир үүнтэй ч холбогдоно. Салхитын ордыг булаалдсан хоёр хятадын талд манай хууль шүүхийнхэн орсон. Нэг талд ажиллаж байсан гавьяат хуульч эрхэм цагдан хорих байранд амиа алдсан. Тэгвэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж байсан түүний хүү ч бас холбогдож, энэ хэргээс болоод эх орноосоо зугтсан. Энэ бол шүүх байгууллагын дээд түвшинд ажиллаж, шударга ёсны итгэл үнэмшлээр хахаж цацаж байх ёстой эрхмүүд энэ мэтийн мөнгөний төлөөх гэмт хэрэгт хамгийн ойрын хүмүүсээ оролцуулах нь ямар хор уршигтайг харуулсан туйлын эмгэнэлтэй жишээ юм.

Нөгөөтэйгүүр, бид өмнөх дугаарууддаа Бат инженерийн номдоо өгүүлсэн нэгэн кэйсийг хүргэсэн. “Иргэний маргааныг эрүүжүүлэх нь шүүх, прокурорын хамгийн их ашиг олдог бизнес байдаг бололтой юм. Хоорондоо маргалдсан мөнгөтэй хүмүүсийн гомдлын дагуу аль нэг талыг нь шоронд хийж мөрдөн шалгах нэрээр тамлан зовооно. Ингэхдээ гомдол гаргагчаас хахууль авна. Мөн гомдоогчоос ч хахууль авна. Тэгж тэгж шүүх хүргэхгүйгээр нөгөө хүнээ тавьж суллана. Мэдээж, эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн байхгүй юмыг суллахаас ч яахав. Эцэст нь гомдогч тал нөгөө хүнээ хориулсанаас өөр тайтгарал олоогүй тул түүнд учирсан хохирол барагдахгүй, гомдоогч тал хоригдож бие сэтгэлээрээ хохирсон учир нөгөө талдаа хохирлыг барагдуулахгүй жонхуурсан байдал үүссэнээр хэрэг замхарна. Дундаас нь харин эрүүдэн шүүх тогтолцооныхон том ашиг салгаж авцгаана. Хууль зүйн дэд сайд байсан хүний ярьснаар, ийнхүү хэрэг үүсгэн ашиг олдог “гэмт хэргийн бирж” дээр хоёр тэрбум орчим ам.доллар эргэлддэг гэдгийг хожим сонссон” гэж бичсэн. Хятадын банк Монголын уул уурхайн лицензийг авахаар хөөцөлдөж буй, түүнд нь шүүгч нар оролцож байгаа энэ явдал яг л Бат инженерийн дээр өгүүлсэн кэйстэй ижил аргаар явагдсан байгаа юм.

Ер нь бол Салхитын ордын мэтийн хэргээс манай шүүгч нар бол сургамж аваагүй, хашраагүй юм байна. Тэгэхээр шүүгчийг сонгож байгаа тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтийг эндээс хийж болно.

Нөгөө талд нь Хятадын банк Монголд ийм авлигын асуудал өдөөгөөд байж болзошгүй байна. Гэтэл Хятад улсын төр засаг авлигатайгаа маш хатуу тэмцдэг, түүгээрээ дэлхийд алдартай.

Хятадын статистикийн газар болон ард иргэдийн дунд явуулсан социологийн судалгаанаас үзэхэд, 2010-аад оноос хойш Хятадын ард иргэдийн авлигатай тэмцэх бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл ханамжийн байдал 51.9-70.6 хувьд хүрсэн. Олон улсад ч энэ кампанит ажлыг эергээр үнэлсэн байдаг. Энэ нүсэр бөгөөд ярвигтай ажлыг удирдан зохион байгуулж мөн гардан гүйцэтгэж байгаа нь Хятадын коммунист нам юм. Намын хороо нь удирдлагыг нэгтгэн гартаа авч, захиргаа нь менежментийг хариуцаж, сахилга батын хороо нь зохицуулалт хийж, салбар бүр нь өөрсдийн ногдсон үүрэг хариуцлагаа үүрэхээс гадна олон нийтийн дэмжлэг, оролцооны тусламжтай “Хятадын онцлог”-той авлигатай тэмцэх удирдлагын тогтолцоо болон ажлын механизмыг бий болгосон.

Хятадын коммунист намын Төв Хорооны Сахилга бат, хяналтын хорооны нарийн бичгийн орлогч Шяо Пейгийн 2021 оны зургадугаар сарын 28-нд мэдээлснээр, Хятадын коммунист намын 18 дугаар их хурлаас хойш нийт улс даяар сахилга бат, хяналтын байгууллагуудаас 3.850.000 хэргийг шалгаж, 4.089.000 хүнийг шалган тогтоож, намын сахилга бат, захиргааны шийтгэлийг нийт 3.742.000 хүнд ногдуулжээ. 2012 оны арванхоёрдугаар сараас 2021 оны тавдугаар сарыг хүртэл мужаас дээш зэрэглэлийн 392 удирдах албан тушаалтан, 220 мянган газрын дарга, албан хаагч, 170 мянган албан хаагч, 616 мянган хошууны албан хаагчдын авлигын хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн 626.500 хэргийг шалгаж шийдвэрлэжээ.

Эдийн засгийн даяаршлыг дагаад Хятад дахь авлигын хэрэг улам нарийн зохион байгуулалттай, улс орон дамнах байдал гарах болжээ. Иймээс дэлхийн олон улс орон, бүс нутгууд энэ талаарх олон улсын хамтын ажиллагаанд нэгдэцгээсэн. Өнөөгийн байдлаар Хятад улс дэлхийн 68 улс орон, бүс нутагтай 106 ширхэг хамтран ажиллах гэрээ конвенцод гарын үсгээ зурсан байна. Авлигатай ингэж тэмцдэг улс орных нь чихэнд манайд өрнөөд байгаа энэ кэйс нь хүрвэл юу болох бол?! Тиймээс л улс дамжсан сүлжээ үүсгэсэн, аманд багтамгүй том дүнтэй авлигын хэрэг босч ирэх вий дээ гэж сэрэмжлүүлээд байгаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд Тавантолгойн нүүрснээс хууль бусаар ашиг олдог улс дамнасан сүлжээний талаарх мэдээлэл мэр сэр гараад байдаг болсон. Энэ асуудалтай холбоотойгоор саяхан Хятадад Баяннуурын хэд хэдэн албан тушаалтан баривчлагдсан гэх мэдээлэл бий.

Гэхдээ энэ бол Хятадын банк гэхээсээ Монголын баялагт шунасан харийнханд үйлчилдэг манай ёс зүйгүй шүүгч нарын л буруу юм.

Өөрөөр хэлбэл, Монголын газар нутаг ашиг хонжоо хайсан шүүгчийн үзэгний үзүүрээр харьд шилжээд байдаг уу гэсэн маш ноцтой асуудал үүний цаана байгаа юм.

Үргэлжлэл бий

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    55 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    1 цаг 35 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    3 цаг 21 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    3 цаг 49 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    4 цаг 54 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    4 цаг 55 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    5 цаг 15 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    5 цаг 40 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    5 цаг 42 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    6 цаг 10 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    6 цаг 13 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    6 цаг 28 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    6 цаг 31 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    6 цаг 36 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    6 цаг 42 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    6 цаг 58 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    7 цаг 8 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    7 цаг 15 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 17 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК