"Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахмад А.Сугарнацаг мэдээлэл өглөө.
Тэрбээр "2022 оны байдлаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн 1511 этгээд, энэ онд нийтдээ 2715 ялтанд хяналт тавин ажилласан байна. Үүнээс 1373 ялтаны хэргийг хааж, 1442 ялтанд одоогоор хяналт тавин ажиллаж байна.
Дуусгавар болсог ялтангуудаас ял эдлэхээс санаатай зайлсхийсэн 413 ялтаныг шүүхээр хорих ялаар солиулж шийдвэрлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар 17 оргодлыг эрэн сурвалжилж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)