Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, ГХБХБГ-ын дарга Г.Отгонболд нар нь Улаангом сумын А зэрэглэлийн буюу дэд бүтцийн шугам бүхий газруудыг зөвлөх, хурлын төлөөлөгч, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, ах дүү хамаатан садан гэх мэт өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд хууль, журам зөрчин олгосныг Авилгалтай тэмцэх газраас шалгаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ба улмаар Нийслэлийн Прокуророос албан тушаалаа ашигласан бусдад давуу байдал олгосон зүйл ангиар яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тус албан тушаалтнуудын хууль дүрэм зөрчиж хамаарал бүхий этгээдүүддээ олгосон газрын зах зээлийн үнэлгээ нь тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Ийнхүү дахин нэг Аймгийн Засаг дарга огцрох болзлоо хангав.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (2)