ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү нар сүүлийн өдрүүдэд гарсан зам тээврийн ослын талаар нэмэлт мэдээлэл өглөө. Энэ үеэр ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн 26-р хороонд Норжин худалдааны төвийн араас болсон осолтой холбогдуулан нийгэмд үл ойлголцол үүсэж байна. Прокурорын зөвшөөрлийн дагуу шинээр гарсан нөхцөл байдлын хүрээнд мэдээлэхэд долоон машин мөргөж хоёр хүүхэд мөргөсөн жолооч М тухайн өдөр тээврийн хэрэгслийг анхнаас нь унаад хөдөлсөн гэдгийг нотолсон.
Машиныг Б гэдэг хүн жолоодож эхлүүлсэн ч замын дундаас М гэгч нь тээврийн хэрэгслийг жолоодсон байна. Жолооч Зүүн дөрвөн замаас хөдөлж дүрмийн зөрчилгүй явсаар осол болсон газарт очсон.
Тухайн өдөр цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Осол болсноос 15 минутын хугацаанд цагдаа, эмнэлгийн байгууллага очиж хамгаалалтад авсан. Ослын улмаас нэг хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн байдал тогтвортой байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)