Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Гадаад хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээлэлд гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн албан тушаалтнуудыг зарлах юм.
Тэрбээр "Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан М-ийн хамаарал бүхий Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт хууль бусаар газар эзэмших эрх олгосон. М нь Ливан улсын иргэн Ми-гийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас Ми-гийн компани их хэмжээний хохирол учруулсан. Шударга өрсөлдөөний даргар ажиллаж байсан М гэгч өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан Ливан улсын иргэнийг хохироогоод Барилга байгууламжийг нь ашиглачихсан. Энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх гээд явж байгаа" гэв.
Д.Батчулуун