Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Гадаад хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээлэлд гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн албан тушаалтнуудыг зарлах юм.
Тэрбээр " Япон улсын иргэн Такахама их хэмжээний мөнгөөр залилуулсан гэх хэрэг бий. Монгол Улсын иргэн О.Болд нь хамтран ажиллахаар тохиролцож, компани байгуулсан. Ингэхдээ хуурамч данс тайлан гаргаж, Япон улсын иргэнийг 4,2 тэрбум төгрөгийг залилсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр шийдвэр гарч, О.Болдыг зургаан жилийн хорих ял оногдуулсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)