Аравдугаар сарын 29-н буюу өнгөрсөн бямба гарагт Хэллоуины баяр хэмээн чихэр цуглуулахаар айлын хаалга тогшсон есөн настай охиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй өшиглөж дээрэлхжээ.
Уг хэргийн талаар охины ар гэрийнхэн Цагдаагийн байгууллагад мэдээлсэн ба одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.
Хэргийг тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 9 настай, эмэгтэй “Н” гэгчийг Хэллоуины баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (566)