Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр томилгоо хийсний нэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын томилгоо байв. Албан тушаалын ранкаараа дарга нь генерал мөрдэс зүүдэг энэ албанд Цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанааг томилсон. О.Амарсанаагийн хувьд Хэнтийн гаралтай, ЦЕГ дарга Ж.Болд мөн Хэнтийнх, АТГ-ын дарга З.Дашдаваа бас энэ аймгийн гаралтай зэргээс шалтгаалан хууль хүчнийхэн бүгд Х.Нямбаатарын үед Хэнтийнхэн боллоо гэсэн шүүмжлэл өрнөж байв. Тэгвэл хүчний байгууллагын удирдлагын баг бас нэгэн Хэнтийн гаралтай хүнээр бүл нэмж байна. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан О.Амарсанаа ШШГЕГ руу дэвшин явсан бол түүний оронд цагдаагийн хурандаа П.Оростогоог томилж байна. П.Оростогоогийн хувьд Хэнтий аймагт төрж, өссөн, Хэнтий, Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. ЦЕГ-ын дэд даргаар томилогдохоосоо өмнө Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэгэн билээ.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (544)