Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл 2019 оноос гурав дах жилдээ хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас Улсын ерөнхий прокурорын газар, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх нь” сургалтыг энэ сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх талаар гол ойлголт мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн юм.