Монгол улс нэг цагт гурван мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн автомат үйлдвэртэй боллоо. Ийнхүү хатуу савангаа 100 хувь дотооддоо хангах боломжтой болж импортын хараат байдлаас гарч байна. Тус үйлдвэрийг "Mongоl Made" нэгдлийн санаачлагаар босгожээ.
Монголын савангийн хэрэглээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж, мянган эмэгтэйг ажлын байраар хангана гэх зорилгыг өмнөө тавьсан “Mongol Made” нэгдлийн хамт олон өнгөрсөн жил гараанаас гарч, арьс арчилгаа, ариутгал, ахуйн хэрэглээний 20 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
Монголын савангийн зах зээлийн 95 хувийг импортын саван эзэлдэг байсан билээ.
Л.Сайнаа