Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин жолоодож яваад замын хашлага давж, хоёр хүүхэд гэмтээж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өнгөрсөн аравдугаар сард гарсан уг осол нийгмийг цочирдуулсан бөгөөд Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлж, хилээр гарахыг хориглоод байсан билээ.