АТГ-ын дарга З.Дашдаваа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид чадлаараа, ачаалалтай ажиллаж байна. Ямар нэгэн этгээдэд давуу байдал олгож, ял завшуулахгүйгээр эрч хүчтэй ажиллаж байна. Олж авсан баримт дээрээ үндэслэн холбогдох хүмүүсийг шалгаж байна. Долоон гишүүнийг дуудаж байцаасан. Гэм буруутайг нь тогтооход хугацаа орно. Жолооч нараас тайлбар мэдүүлэг авч байна. Ажлын явц маш өргөн хүрээтэй явагдаж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж байцаалт авсан. Өчигдөр Ерөнхий сайд асан гурван хүнийг дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Өнөөдрийн сонсголд иргэд тэр тэр тийм холбоотой гээд хэлж байна. Энэ нь тодорхой хэмжээгээр бидэнд барьц гаргаж өгч байна гэсэн үг юм. Тиймээс дуудаад, тайлбар мэдүүлэх авах ажил хийгдэнэ.
50 хүнийг яллагдагчаар татсан. Эдгээр 50 хүн дотор УИХ-ын гишүүд байхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)