Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран койн, крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагад шалгагдсан 471 хэргийн 86 хэрэг нь гадаадын крипто валюттай холбоотой. Харин 385 буюу 82 хувь нь дотоодын койн, токентой холбоотой хэрэг байгаа юм. Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
ЦЕГ, СЗХ болон чиг үүрэг бүхий бусад байгууллага хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж байна. Койн, токентой холбоотой хөрөнгийг хэрхэн татан төвлөрүүлж, зарцуулсан, үүнтэй холбоотой хууль тогтоомж зөрчсөн асуудал байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт тайлан гарсны дараа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ" гэв.
Д.Батчулуун