Иргэд зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн талаарх үнэн, бодит мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр мөнгөн шагнал авах боломжтой ажээ. Урамшууллын хэмжээ иргэний өгсөн мэдээллийн төрөл, хэлбэрээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд үнэлгээг дараах байдлаар тогтжээ.
Эдгээрээс хамгийн өндөр шагналтай буюу 12 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан илрээгүй гэмт хэргийн тухай, үндэстэн дамнасан зохион байгуулалттай террор үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээлэл өгвөл тус бүр таван сая төгрөгөөр шагнах ажээ.