Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болохоор товлоод байсан. Тухайлбал, түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр болохоор товлоод байсан ч шүүгдэгч Ч.Маралмаа нь өмгөөлөчгөөсөө татгалзсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хангах үүднээс шүүх хурлыг хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулсан байдаг.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилуулж шийдвэрлэсэн байна.