Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж буй. Тэгвэл талуудын саналыг шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцээд хаалттай явуулах шийдвэр гаргалаа.
Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцож буй юм.