Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр зочид буудалд болсон хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Шалгалтын ажиллагааг явуулахад 27 настай Н гэгч нь 32 настай С гэгчийг архидан согтуурсан үедээ хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсан. Гэмт этгээдийг шуурхай илрүүлэн, дайчлан баривчлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан" гэв.