Ламхай нарын бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийн шүүх хурал боллоо. Эл шүүх хурлаар бага насны дөрвөн ламхайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаар тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Харин 18 нас хүрсэн ламд 30 хоногийн таслан сэргийлэх арга хэмжээг авахаар болжээ.
Прокурорын зүгээс бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглаж бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь шалгалтын явцад тогтоогдсон тул яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Гэм буруугийн шүүх хурлаар тухайн хүүхдүүдэд оноох ял нь тодорхой болох юм.
Сэтгэгдэл (3)