БАРИМТ 1
Ономжавын Аюурын төрсөн он, сар, өдөр тодорхой бус. Эх сурвалжид түүнийг 1900 оны орчим төрсөн гэж бичжээ.
БАРИМТ 2
Сайн ноён хан аймгийн Илдэн вангийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт нутаг Хашаат хэмээх газар төржээ.
БАРИМТ 3
Үндэсний бөхийн улсын арслан юм.
БАРИМТ 4
1925 онд 5 давж "Улсын начин" цол хүртсэн.
БАРИМТ 5
1926 онд 6 давсан бол 1927 онд 9 давж үзүүрлэн "Улсын заан" болжээ.
БАРИМТ 6
Хоёр жилийн 1928 онд 10 давж түрүүлэн "Улсын арслан" цолонд хүрсэн гэдэг.
БАРИМТ 7
Улмаар тэр 1934 онд долоо, 1935, 1937, 1940 онуудад зургаа давжээ.
БАРИМТ 8
Аюур арслан бөхчүүдийг сорчилж сайнаас нь амалдаг байсан бөгөөд нэг амалсан бөхөө бараг дахиж амладаггvй ховор сайхан зан төрхтэй нэгэн байсан гэдэг.
БАРИМТ 9
“Мээтэн” хэмээх Аюур нь тухайн үедээ үнэхээр гайхалтай төгс бие хаатай бөх байжээ. Хөвсгөлийн “босоо” Шагдар, “мээтэн” Аюур хоёр шиг төгс сайхан биетэй, бяр хүч тэнхээтэй, ёстой л монгол бөхийн бүх шинж бүрдсэн бөхчүүд үнэндээ ховордлоо хэмээн манай ахмад бөхчүүд дурссан нь цөөнгүй.
БАРИМТ 10
1926 онд идэр настайдаа ес давж, арвын даваанд “буур” хэмээх Н.Жамъян аваргад унан үзүүрлэхэд нь арслан цол олголгүй улсын заан цол хүртээжээ. Гэтэл 1925 оны улсын наадмаар “буур” аваргыг улсын цолгүй ирж барилдан ес даван үзүүрлэхэд нь улсын арслан цол олгож байсан түүхтэй. Хэрэв түүнд жам ёсоор нь цол хүртээсэн бол өнөөдөр "Улсын" аварга хэмээн дурсагдах хүчтэн байв.
БАРИМТ 11
Ард олон нь түүнийг "Мээтэн" Аюур хэмээн хочилдог байв.
БАРИМТ 12
Тэрбээр Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Дүйнхордоржийн Далантай, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Сосорын Шагдар, Архангай аймгийн Тариат сумын уугуул Шагжийн Төмөрбаатар, Дорногов аймгийн Иххэт сумын уугуул Батжаргалын Яндаа нарын араас Ардын хувьсгалаас хойш мэндэлсэн Үндэсний бөхийн тав дахь Улсын арслан билээ.
Сэтгэгдэл (101)