ОХУ-ын Засгийн газар 2025 оны 07 дугаар сарын 03 өдөр хуралдаж Завхан аймгийн Арц-Суурийн боомтоор шатахуун оруулах, тээвэрлэх тогтоолыг баталж, өнөөдөр нийтэд зарлав.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Засаг даргын албанд томилогдсоноос хойш 2 жилийн турш Арц суурь боомтоо хөгжүүлэх гэж уйгагүй хөөцөлдөж явааг Завханчууд мэднэ. ОХУ-д очиж удаа дараа уулзалтуудыг хийсээр, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээрээ дэмжүүлж энэ үр дүнг гаргажээ.
Түүгээр ч барахгүй Арц-Суурийн боомтын бүтээн байгуулалтын иж бүрэн зураг, ТЭЗҮ-г хийлгээд авч. Арц суурь боомт хүрэх замын ажлаа эхлүүлж. Боомтоо сэргээж байж аймгийнхаа хөгжлийн олон гарц гаргалгааг олно гэдгээ Өнөрөө дарга мэдэрчээ. Завханчууд хямд шатахуун хэрэглэж эхлэх нь тодорхой болоод байна.
Л.Баяр